Токиогийн олимпын тэмцээний тав дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны 08:00 цагаас эхлэн буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог хосын төрөл зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус төрөлд манай тамирчид болох Ц. Анударь, Э.Даваахүү нар оролцлоо. Энэ төрөлд нийт 20 баг өрсөлдсөнөөс тэд 13 дугаар байрт орж, финалын шатанд шалгарч чадсангүй.
Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй байдаг. Манай хоёр буудагч нэгдүгээр серид 199( 92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193( 95+98), гуравдугаар серид 186 ( 90+96) оноо авч , нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.
Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.