Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Уранцэцэг: Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэж, олимпоос медаль авч чадсандаа баяртай байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 34 секунд

"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дөнгөж сая Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж ялалт байгуулж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагаллаа.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмж байна. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Ялалтынхаа дараа тэрбээр сэтгэлдлээ хуваалцжээ. М.Уранцэцэг "Маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон минь маш их тусалсан. Бэлтгэл хангагч портнёр, багш нар маань маш тусалсан. Би гуравдахь олимптоо ороод анхны медалиа авч байна. Маш их баяртай байна.

Аав ээждээ болон хайртай ах дүү хамаатан садан найз нөхөд, Хүч спорт хороо бүх хүмүүст их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Өнөөдөр авч байгаадаа маш их баяртай" хэмээн хоолой зангируулан сэтгэгдлээ хуваалаа.

ТОКИО 2020: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тойрогтоо ялалт байгууллаа
ТОКИО 2020: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар эхний тойрогтоо ялалт байгууллаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна