Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: М.Уранцэцэг олимпын наадмын ХҮРЭЛ МЕДАЛИЙН эзэн боллоо

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 57 секунд

Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаан үргэлжилж байна.

Манай жүдоч Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг дөнгөж сая хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж ялалт байгуулж, Монголын багийн энэ удаагийн олимпын наадмын медалийн салхийг хагаллаа.

Ийнхүү Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмж байна. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгт нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе.

Г.Лхагваа

Хатагтай У.Шерман: Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий
Хатагтай У.Шерман: Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.