Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Шинжилгээний “Сөрөг“ хариугаа англи хэл дээр хэвлэж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 17 секунд

Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигчид очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад буух цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай. (Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна)

Иймд зорчигч та шинжилгээний ‘’Сөрөг‘’ гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирнэ.

Түүнчлэн нь Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл “Интермед” эмнэлэгт өгсөн бол интермэдийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: МИАТ

“Токио-2020”: Г.Отгонцэцэг ялагдлаа
“Токио-2020”: Г.Отгонцэцэг ялагдлаа
 
Улаанбаатарт энэ сарын 23, 25-ны өдрүүдэд цас орж, явган шуурга шуурна
Улаанбаатарт энэ сарын 23, 25-ны өдрүүдэд цас орж, явган шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.