Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: АН-ын 3 төлөөлөгч МАН-тай нэгдэж Засаг даргаа огцруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулаад буй. Тодруулбал, АН-ын 3 төлөөлөгч, аймгийн МАН-ын бүлэгтэй нийлж огцруулсан юм. ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжилна. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Энэ бол орон нутгийн намын удирдлагын асуудалд төв намаас олон жил дүрмийн бусаар оролцож ирсэний буруу үр дагавруудын нэг. Гэхдээ дотоод зөрчил байсан ч өөрийн олонхи болсон намын Засаг даргаа МАН-тай нэгдэж огцруулсан үйлдлийг буруушааж байна.

Хэрвээ энэ явдлаас шалтгаалж Архангайчуудын сонголтоор олонхи болсон Ардчилсан нам Архангай аймагт засаглаж чадахгүйд хүрвэл буруутай үйлдлийн талаар Үндсэн дүрмийн хороогоор шийдвэрлүүлж хариуцлага тооцно.

Мөн энэ асуудлаар АН-ын Улс Төрийн зөвлөлийг хуралдуулж тодорхой шийдвэр гаргана" гэжээ.

ТОКИО-2020: Олимпын цагаригийг 1964 оны олимпт оролцсон тамирчдын тарьсан модны үрээр хийжээ
ТОКИО-2020: Олимпын цагаригийг 1964 оны олимпт оролцсон тамирчдын тарьсан модны үрээр хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд