Энэ сарын 8-нд самранд яваад сураггүй алга болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа амжилттай дууссан. Тодруулбал, тэднийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэгтэй эрэн хайх аврах бүлгийнхэн эсэн мэнд олсон юм.
Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн" гэлээ.