Өнөөдөр 17:20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жинь Пин нар утсаар ярьж томоохон асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд дараах асуудлуудаар тохиролцов.
1. Хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгох, цаашлаад Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга Ши Жинь Пинь онцлов .
2. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв.
3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн цөлжилтийн эсрэг тэмцэх санаачилгыг бүрэн дэмжиж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болов.
Төрийн тэргүүн нар цаашид ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.
ШУУРХАЙ МЭДЭЭ: Хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгохоор тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.