Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ мөрний эрэгт зугаалж явсан хоёр иргэн сураггүй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр “Сэлэнгэ” мөрний эрэг дээр зугаалж байсан тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Н/50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

07.15-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т явганаар болон завиар, 2 дугаар бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон.

07.16-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд мөн өдрийн 22:17 цагт очсон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Боксын тамирчид Японыг зорилоо
Боксын тамирчид Японыг зорилоо
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.