Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Тархай бутархай, нүүдэлчин маягаар ажиллаж болохгүй

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өчигдөр буюу долдугаар сарын 13-нд Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, бэлэн байдал, ажиллаж буй нөхцөл байдалд шалгалт хийсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн шуурхай штбаыг амралтын байдлаа зогсоож бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахыг хатуу сануулсан юм. Тэрбээр "Пост дээр хяналт тавьж буй алба хаагч ч чинь хүртэл хэн гэдэг хүн шуурхай штбат ажиллаж байгаа талаар мэдээлэлгүй сууж байна. Албаны зохион байгуулалтгүй, энгийн жижүүрийн үүрэг гүйцэтгээд сууж байж болохгүй. Аймаг, орон нутгийн удирдлагууд нутаг дэвсгэртээ халдварын эрсдлийг бууруулах, иргэнийг эрсдэлгүй боломж нөхцөлөөр хангах, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллах ёстой. Ийм тархай бутархай, нүүдэлчин маягаар ажиллахгүй шүү. Яаралтай зохион байгуулалтаа сайжруулж, Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүл. Шаардлагатай зохион байгуулалт хийхгүй бол дараагийн арга хэмжээг авч, хариуцлага тооцно" гэлээ.

Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.