"Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдах товтой байгаа билээ. Олимпийн наадмын хугацаа ойрсонтой холбоотойгоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч МУГТ Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж олимпод зодоглох тамирчдад амжилт хүслээ.
Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж байгаа юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ
Эмэгтэй
-48кг жинд МУГТ М.Уранцэцэг
-52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
-57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
-63кг жинд ОУХМ Б.Ганхайч
-78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг
Эрэгтэй
-60кг жинд МУГТ Д.Амартүвшин
-66кг жинд ОУХМ Ё.Басхүү
-73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
-81кг жинд Саиед Моллай
-90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
-100кг жинд МУГТ Л.Отгонбаатар
+100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдах бол Шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцоно. Мөн холимог багийн тэмцээнд өрсөлдөнө. Дээр нь Токиогийн олимпод оролцох Монголын шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин МУГТ Ө.Дүүрэнбаяр сонгогдсон билээ.