Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан иргэд хөдөө орон нутгийг зорьж, уул ус бараадан амарч байна. Ингэхдээ эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхдүүд усанд эндэх тохиолдол их гарч байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нэг настай хүүхэд “Хэрлэн” голд живж урссан мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Мөн тус голд живсэн 10 настай хүүхдийн цогцсыг өчигдөр олсон билээ.