Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“27 мянган орны 14 мянгыг зөвхөн ковидын эмчилгээнд ашиглаж байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 49 секунд

Улсын хэмжээнд эмнэлгийн орны болон хүний нөөцийн дутагдалд орсон талаар Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, "Улсын хэмжээний нийт эмнэлгийн байгууллагын орны тоо 27,000 орчим байдаг. Түүнээс 14,000 орыг өнөөдрийн байдлаар зөвхөн ковидын эмчилгээнд ашиглаж байна. Үлдсэн 13,000 ор дээр бусад эрүүл мэндийн бүх үйлчилгээг авч байна. Ийм нөхцөлд цаашдаа дахин нэмж ор гаргах боломжгүй болсон. Ор гаргах нөхцлийг бүрдүүлсэн ч гэлээ хүний нөөц байхгүй учраас одоогийн 14,000 ор дээр менежмент хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна" гэв.

ЭМЯ: 2401 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 31-86 насны 17 хүн нас барлаа
ЭМЯ: 2401 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 31-86 насны 17 хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.