Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2401 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 31-86 насны 17 хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2401 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 122,740 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1432 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 969 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Нийт 13,993 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчүүлж буй иргэдийн биеийн байдлыг үзвэл:

  • Хөнгөн-9239
  • Хүндэвтэр-3320
  • Хүнд-1185
  • Маш хүнд- 249 хүн байна.

Энэ хугацаанд 1502 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31-86 насны 17 хүн халдварын улмаас нас барлаа. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 609 болсон байна.

Даваа гарагаас эхлэн Спутник V вакциныг 65-аас дээш насныханд тарина
Даваа гарагаас эхлэн Спутник V вакциныг 65-аас дээш насныханд тарина
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна