Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирээдүйн өв сан“-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг Б.Пүрэвдорж ахлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв. Гэвч “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдээгүй тул үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байна. Иймд төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн" гэлээ.

Улмаар "Ирээдүйн өв сан"-д хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгийг дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахлахаар болжээ.

Фото: Хот тохижилтынхон Сүхбаатарын талбайг цэвэрлэж байна
Фото: Хот тохижилтынхон Сүхбаатарын талбайг цэвэрлэж байна
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.