Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Нөхөн сонгуульд хэн нэр дэвшихээс шалтгаалж олон зүйл тодорхой болох төлөвтэй байна. Өчигдөр бид МАН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд хэн нэр дэвших талаарх улс төрийн таамгийг эх сурвалжуудын мэдээлэл дээр үндэслэл мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад Ардчилсан намаас нөхөн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй эрхмүүд болон горилогчдыг талаарх мэдээллийг хүргэе. Ардчилсан нам тамга, дарга нарынхаа асуудлыг нөхөн сонгуулиас өмнө цэгцэлж таарна. Олон удаагийн дараалсан ялагдлын хар буухиагаа зогсооход нөхөн сонгууль гол үүрэг гүйцэтгэнэ. Энгийн гишүүд нь намын лидерүүдийнхээ зөрчилдөөнөө зогсоохыг шаардаж нөхөн сонгуульд зөв хүнээ нэр дэвшүүлэхийг шахаж байна.

Гэвч иргэдийн хүлээлт гэхээс илүүтэй улс төрийн зорилгоо дагаж намаа авахын тулд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хэнтийн нөхөн сонгуульд үзэж магадгүй гэх таамаг байна. Мөн түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар нарын нэр сонсогдож эхэллээ.

М.Хүдэрбаатарын хувьд Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсайн 2012 оноос хойш тасралтгүй аймаг орон нутагтаа бүтээн байгуулалт хийж чадсан залуу улс төрч гэж үнэлэгддэг. Бусад шиг элдэв тендер будилаанд нэр холбогдоогүй, МЕК зэрэг судалгааны байгууллагын судалгаагаар тогтмол дээгүүрт бичигддэг гэдгийг намын нөхөнд нь онцлож байгаа юм. Хэдийгээр 2012, 2016 оны Их хурлын сонгуульд бүдэрсэн ч өнөөдрийг хүртэл нутагтаа “усалгаа”-гаа үргэлж гүйцэтгэж байсан түүнийг дэвшүүлбэл иргэд итгэл үзүүлнэ гэж тус намын энгийн гишүүд ч иргэд ч үзэж байгаа юм.

Хэдийгээр хоёр хэсэг болсон ч АН-ынхан Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Тиймээс энэ удаагийн сонгуульд аль рейтинг өндөр, нутагтаа нэр хүндтэй нэгнийг сонгоно гэлцэж байна.

Морьтой жагсагчид цагдаагийн шаардлагыг хүлээн АВСАНГҮЙ
Морьтой жагсагчид цагдаагийн шаардлагыг хүлээн АВСАНГҮЙ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.