Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морьтой жагсагчид цагдаагийн шаардлагыг хүлээн АВСАНГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

УОК өчигдөр хуралдан, Улсын баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн. Уг саналыг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

Харин УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн уяачид яг одоо Төв талбайд морьтой жагсаал хийж байна. Цагдаагийн байгууллагаас Сүхбаатарын талбайд цугларсан уяачдад цар тахлын үед жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүйг анхааруулж, тарахыг шаардсан ч цагдаагийн шаардлагыг тэд хүлээн авахгүйгээ мэдэгдэв.

Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэв. “Энэ цуглааныг Монголын морин спорт уяачдын холбоо зохион байгуулаагүй. Наадамд оролцохоор аймаг бүрээс ирсэн уяачид маань өөрсдөө нэгдэж, хурдан морины уралдааныг явуулж өгөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна. Өчигдөр талбай дээр болсон наадмыг эсэргүүцсэн жагсаалыг бид анхааралтай ажигласан. Тэндээс харахад наадмыг ямар нэгэн улс төрийн үүднээс зохион байгуулалттайгаар эсэргүүцээд байна уу гэсэн хардлага төрсөн. Тиймээс цагдаагийн байгууллагыг шаардлагыг хүлээн авсан албан бичигт гарын үсэг зурах боломжгүй байна” гэсэн юм.

ФОТО: Наадам хойшлуулах саналыг эсэргүүцсэн уяачид морьтой жагсаж байна
ФОТО: Наадам хойшлуулах саналыг эсэргүүцсэн уяачид морьтой жагсаж байна
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ