УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 42 нас хүрч байгаа бөгөөд "Хайрт ээж аавдаа баярлалаа. Надаас болж их зовлон үзсээр өдий хүрсэн дээ. Бурханы сургааль гэхээсээ илүү ээжийн тань өөрт чин тохирсон жор бүхий сургааль амьдралд зөв гишгүүлдэг шүү" хэмээжээ.
Харин түүний ээж Д.Хулан "Дэвжих монголын төлөө бол хэнийг ч уучлах миний хүү, Уруудах монголын төлөө бол хэнтэй ч тэмцэх миний хүү, Бөхөх тавилантай түшээдийн зохиолоор хэлмэгдсэн ч, Ирээдүйг өнгөлөх заяатай НОМТОЙ хүүдээ, Төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе" гэжээ.