Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадам тэмдэглэхээс татгалзсан 11 АЙМАГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 7 секунд

Засгийн газрын хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Харин орон нутгийн баяр наадмыг эрсдлийн үнэлгээ хийсний дүнд долдугаар сарын 20-ноос хойш хийхээр шийдвэрлэсэн байсан. Гэхдээ орон нутагт халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан зарим аймгууд үндэсний их баяр наадам тэмдэглэхээс татгалзаж эхлээд буй. Одоогийн байдлаар 11 аймаг наадам тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тус аймгууд нь наадамд төсөвлөсөн мөнгөн хөрөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ. Уг аймгуудын наадмын шийдвэрийн дэлгэрэнгүйг танилцуулж байна.

-Өвөрхангай аймаг өнгөрсөн зургадугаар сарын 29-нд баяр наадамд төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаа мэдэгдсэн.

-Дархан-уул аймаг өнгөрсөн сарын 29-нд наадам тэмдэглэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан юм.

-Орхон аймгийн Онцгой комисс зургадугаар сарын 30-нд хуралдаж баяр, наадам тэмдэглэхгүй байх шийдвэрээ гаргасан. Ингэхдээ наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан хэмээсэн.

-Завхан аймаг зургадугаар сарын 30-нд сумын баяр наадам, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой, хурдан морины уралдаан зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд наадмын зардлаа бусад аймгуудын адил эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

-Дорнод аймаг зургадугаар сарын 29-нд наадам тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдсэн. Аймгийн удирдлагуудын зүгээс наадмын төсвийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно хэмээсэн.

-Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар "Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай" зургадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.

-Булган аймаг өчигдөр буюу долдугаар сарын 01-нд хуралдаж, баяр наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулахаар болсон хэмээн мэдэгдсэн.

-Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургадугаар сарын 29-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар Улсын баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан юм.

-Сэлэнгэ аймгийн Онцгой комисс долдугаар сарын 01нд хуралдаж есдүгээр сарын 1 хүртэл ямар нэгэн ой, баяр наадам тэмдэглэхгүй гэдгээ эцэслэн баталсан.

-Хэнтий аймаг Онцгой комиссоос наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг зургадугаар сарын 30-нд гаргажээ. Наадмыг зохион байгуулах төсвөө "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулахаар болсон юм.

-Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат долдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулна гэдгээ мэдээлсэн.

-Увс аймгийн хувьд баяр наадмыг тэмдэглэх тухай аймгийн Засаг даргын зургадугаар сарын 04-ний өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар зохион байгуулахгүй байх тухай чиглэл өгчээ.

Засгийн газрын хуралдаанаар наадмыг хойшлуулах эсэхийг эцэслэнэ
Засгийн газрын хуралдаанаар наадмыг хойшлуулах эсэхийг эцэслэнэ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.