УОК-оос өчигдөр /2021.07.01/ цахим баяр наадмыг хойшлуулах санал гаргасан талаараа олон нийтэд танилцуулсан. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. УОК-оос гаргасан саналын дагуу улсын хэмжээнд баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар төлөвлөжээ.
Наадам хойшлуулахтай холбоотойгоор бөхчүүд болон уяачид тус бүртээ байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаараа дамжуулан наадам хойшлуулж буйг дэмжсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр "Наадам бүтэн жилээр хойшилж байх шиг байна. Эрүүл мэнд Эрхэм баялаг" хэмээн бичжээ.
Баяр