Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Жагсаалд оролцож буй иргэн машины цонх хагалсан гэх дуудлага ирсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

/2021.07.02 00.10 цагийн орчим/

Цар тахлын үед үйл ажиллагаагаа хязгаарлуулсан ААН-үүдийн төлөөлөл "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг, цахим наадмыг эсэргүүцсэн залуус "NoNaadam" жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэдний тавьж буй шаардлагыг УОК хүлээн авч, Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар санал гаргаж, маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан жагсагчдыг тарж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэйг албаны хүмүүс анхааруулсан ч жагсагчид одоо хүртэл /00.49 цаг/ тараагүй байна. Улмаар жагсаалд оролцож буй зарим залуус талбайн хажуугаар байгаа машин тэргийг цохих нүдэх, шил рүү нь цохих зэргээр бусдын эд хөрөнгөд халдах үйлдэл гаргаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Машины цонх хагарсан дуудлага ирсэн" гэх тайлбарыг өглөө.

ВИДЕО: Уяачид наадам хийх талаар унаач хүүхдүүдээс асуусан бичлэг сошиалд олны дургүйцлийг хүргэж байна
ВИДЕО: Уяачид наадам хийх талаар унаач хүүхдүүдээс асуусан бичлэг сошиалд олны дургүйцлийг хүргэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.