Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Наадмыг жилээр хойшлуулах санал гаргасныг маргааш эцэслэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

УОК хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналаа Засгийн газарт оруулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэх саналыг эцэслэн шийднэ.ЭМЯ болон бусад холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид энэ удаагийн Үндэсний баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ хүрээнд УОК-оос наадмыг бүтэн жилээр хойшлуулах санал гаргасан.

Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын хуулинд 7 сарын 11-15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байдаг" гэлээ.

УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа
УОК-оос цахим наадмыг хойшлуулах санал гаргалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд