Ковид-19 халдвар дотоодод тархсан өдрөөс эхлэн олон ААН, байгууллага ажлын байрны цомхотгол хийж, зарим нь үүдээ барихад хүрсэн. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд УОК-ын шийдвэр болон наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн иргэд тайван жагсаал хийлээ. Энэ үеэр хязгаарлалтад орсон салбарын аж ахуй нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдгээ онцолсон юм. Түүнчлэн халдварын нөхцөл байдал хүндэрч буй энэ үед цахим наадам тэмдэглэхээр шийдвэрлэсэнд залуус бухимдаж буйгаа илэрхийлэн, “NoNaadam” лоозонг барьсан байлаа.
Наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн ААН-үүд тайван жагслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.