Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл явахгүй бол Н.Тавинбэх сайд толгойгоороо хариуцаарай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 33 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөл нийт зургаан бүлэг 23 зорилт, 300 гаруй арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөгжлийн төлөвлөгөө нэлээн сайжирч орж ирсэн. УИХ дээр нэлээн ажилласан. Засгийн газар хангалтгүй зүйл оруулж ирсэнийг хэлмээр байна. Энэ төлөвлөгөөнд "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг 2022 онд 15 хувьд хүргэнэ, мөн Мянгад, Эрдэнэбүрэн, Улиастайн 220 кв-тын шугамыг 10 хувьд ажлыг нь эхлүүлнэ гэж орсон байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх гэж төр засаг сүүлийн 50 жил хөөцөлдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа газар дээр нь очиж ажлыг нь эхлүүлсэн. Тун удахгүй Ерөнхий сайд усан цахилгаан станцын шавыг тавина гэж байсан. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг хэдхэн хурган түшмэдүүд энэ төслийг гацаалаа. Энэ төсөл хэрэгжих юм бол эрчим хүчний үнэ тав дахин буурах боломжтой. 800 тэрбум төгрөгийн таван жил хийгдэх төсөл. Гуравдугаар 22-нд тендер нь зарлагдаад дөрөвдүгээр сарын 22-нд шалгаруулах ёстой байсан. Тавдугаар сарын 22-н хүртэл нэг удаа сунгасан. Хоёр дахиа зургадугаар сарын 22-н хүртэл сунгасан. Энэ хооронд төслийн удирдагч болох өмнө нь Тайширын усан цахилгаан станцын барьсан туршлагатай хүнийг ажлаас нь халсан. Эцэст нь энэ тендерыг цуцалж, хүчингүй болгосон. Одоо хятадын тал зээлээ татлаа гэвэл яах вэ. Хэрэв энэ төсөл явахгүй бол Н.Тавинбэх сайд та толгойгоороо хариуцаж, ажлаа өгөөрэй. Би тэр хурган түшмэдийг бүгдийг л шалгуулна. Энэ төслийг урагшуулахын төлөө төр засаг нь зүтгэж байхад хэдхэн хурган дарга хүнд суртал, шан харамж горьдоод зогсоож байна. Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөөрэй" гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 13 эх үүсвэрийг шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ эх үүсвэрүүд гурван хэсэгт хуваагдана.

Нэгдүгээрт, одоо байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадварыг нэмэгдүүлэх,

Хоёрдугаарт, хатуу түлшээр ажилладаг цахилгаан дулааны эх үүсвэрийг барих,

Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулж, улс орны өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах арга хэмжээнүүд тусгагдсан. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах томоохон эх үүсвэрийн нэг нь Ховд гол дээр баригдах 30 мв-тын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгаа. Энэ төсөл арга хэмжээг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Бүх бэлтгэл ажил хангагдсан. Зээлийн ерөнхий нөхцлийн дагуу зээлдэгч талаас оролцогч компаниудыг санал болгодог. Энэ зарчмын дагуу Хятадын талаар туршлагатай, санхүүгийн чадамжтай гурван компанийн нэрийг ирүүлсэн. Энэ гурван компанийн дунд тендер зарласан. Гурван яам, ЗГХЭГ-ын төлөөлөл орсон үнэлгээний хороо ажиллаж байгаа. Эхний үнэлгээгээр тендерийн бичиг баримтын шаардлага хангасан тендер ирээгүй учир цуцалж, өнгөрсөн даваа гаригт 30 хоногийн хугацаатай тендер зарласан. Энэ ондоо багтаж, гэрээний хэлцэл дуусч, гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ станц ашиглалтад орвол бид баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой болно" гэлээ.

Н.Тавинбэх:
Н.Тавинбэх: "Эрдэнэбүрэн"-гийн усан цахилгаан станцын тендерийг даваа гаригт дахин зарласан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.