Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй байсаар банкны хар дансанд орсон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

ААН-үүдийн төлөөллөөс цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр комедиан Д.Амартүвшин "ААН-ын цагийн хязгаарлалтаас болж хүнд байдалд орж байна. Автобусандаа хэдэн зуун хүн зорчиж байгаа. Гэтэл оройн цагаар 30-50 хүн ордог бааранд хүмүүс орох гэхэд мэргэжлийн хяналт, цагдаа нь ирж дарамталдаг асуудал байна. Үүнээс үүдэж орон байрны архидалт хэрээс хэтэрлээ. Хүмүүс хүүхдийнхээ, эхнэрийнхээ, хутганыхаа хажууд гэртээ архи ууж байна.

Маш олон газрууд нууцаар ажиллаж байна. Хоёр жилийн турш хаалттай байсан учраас өнгөрсөн хугацаанд үүссэн өр шир, түрээсээ төлөх шаардлагатай. Хэдийгээр 00 цагаас хаах ёстой гэж байгаа боловч байгууллагуудын 50 орчим хувь нь нууцаар ажиллаж байна. Иймээс хуулийг гууль болгосон журмаа цуцлах хэрэгтэй" гэв.

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч н.Тамир "Цагийн хязгаарлалтаас болж жил гарангийн хугацаанд нийгмийн даатгалаа төлж чадаагүй. Гэтэл Засгийн газар, УОК-ын шийдвэрээс болж банкны хар дансанд орсон. Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүйн улмаас хар дансанд оруулсан. Бидэнд тулгарч буй асуудлыг ч банк нь хүлээж аваагүй. Саяхнаас оройн 00 цаг хүртэл ажиллахаар болсон. Яг үнэндээ бар, паб, караокед үйлчлүүлэгчийн идэвхтэй цаг нь 22 цагаас хойш шүү дээ" гэв.

ЗГ: Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулбал хичээлийг 100 хувь танхимаар оруулах чиглэлийг ЕС өглөө
ЗГ: Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулбал хичээлийг 100 хувь танхимаар оруулах чиглэлийг ЕС өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд