Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хэргийг прокурорт буцаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Монголбанкны захирал асан Н.Золжаргал, мөн Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсан байдаг.

Харин давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оноосон ялыг торгох ял болгон өөрчилсөн байдаг.

Чуулган: 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна
Чуулган: 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.