Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Дэлхий нийтийг хамарсан (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг улс орнууд өөрсдийн эдийн засаг, төсөв санхүүгийн боломждоо тааруулан хэрэгжүүлж байна. Монгол Улсад (КОВИД-19) халдварын тархалт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийх цаг үеийн шаардлага үүсэж байгаагаас гадна хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн" гэв.

Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох; КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. КОВИД-19 цар тахал болон бусад урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сан болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

УЕПГ: Бөх, харваачдыг өршөөлд хамруулвал Үндсэн хууль зөрчинө
УЕПГ: Бөх, харваачдыг өршөөлд хамруулвал Үндсэн хууль зөрчинө
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.