Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын хамгийн том БАЯЛАГ бол МОНГОЛ ХҮН ТА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажууллаа. Тэрбээр ард түмэндээ хандаж үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа Төрийн тэргүүний өндөр сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол Төрийн тамгыг гардан авч байна. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн агуу түүхт Монгол төрийг толгойлох их хувь заяаг оноож, өндөр их итгэл найдвар хүлээлгэсэн эрх хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёслож байна.

Миний бие энэхүү их итгэл найдварыг, ард түмнийхээ язгуур эрх ашигийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгэх болно.

Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Шүүх, прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг хараат бус тогтолцоог бий болгох нэн шаардлагатай. Тиймээс миний бие нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэнэ. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм. Монголын хамгийн том БАЯЛАГ бол МОНГОЛ ХҮН ТА" гэлээ.

Х.Баттулга Монгол төрийн тамгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шилжүүлэн өглөө
Х.Баттулга Монгол төрийн тамгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шилжүүлэн өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.