Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол эхэллээ. Тэрбээр дөнгөж сая эхнэр Л.Болорцэцэгийн хамт Төрийн ордонд хүрэлцэн ирсэн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд У.Хүрэлсүхийн гэр бүл, үе үеийн Ерөнхийлөгч нар, намын төлөөлөл, салбар бүрийн төлөөллөөс оролцож байгаа юм.
УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн ирцийг мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөхийг зарлалаа.
Тэрбээр тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж үг хэлнэ.
Бид шуурхай дамжуулах болно.