Улсын Онцгой Комисс дөнгөж сая 20 цагаас цахимаар хуралдаж дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү олон нийтэд хандаж танилцууллаа.
Хуралдааны эхэнд хөл хорио тогтоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яамнаас оруулж ирээгүй. Тодорхой үйл ажиллагаануудад хязгаарлалт тогтоох санал дүгнэлтийг оруулж ирсэн юм байна.
Ингээд УОК-оос халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвар тархах өндөр эрсдэл бүхий бялдаржуулах төв, саун, бассейнын үйлчилгээг 6 дугаар сарын 25-наас эхлэн 10 хоногийн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэлээ" гэж мэдэгдлээ.
Баяр