Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн үр дүнгээс хамаарч, томоохон өөрчлөлт шинэчлэл ирнэ гэсэн хүлээлт байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ өгч саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй цаг үед Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Мөн өмнөх сонгуулиудаа бодвол зардал бага, тайван болж байна. Иргэдийн идэвх өндөр байна. Иргэд хариуцлагатай хандаж байна.

Хоёрдугаарт, Монгол Улс анх удаа Төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна. Өнгөрсөн 30 жилийн гол асуудал сонгуулиас сонгууоийн хооронд маш бага хугацаанд Засгийн газар 1.5 жилийн хугацаанд ажилладаг хүндрэл гардаг гэж боддог. Парламентын сонгууль болдог, араас нь орон нутгийн сонгууль болдог, залгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч, улстөрийн нэлээдгүй асуудал үүсдэг. Ингээд нэг жил болоод парламентын сонгууль болдог. Энэ удаа 6 жилээр сонгоно. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Монгол Улсын төр засагт томоохон өөрчлөлт, шинэчлэл авчирна гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна" гэлээ.

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.