Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Дэлгэрнаран: Цагаан сонголт хийх нь сонгуулийн ажилд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн ажил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран маргааш болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийх үеэр "цагаан сонголт"-ын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Цагаан сонголт хийнэ гэж уриалж, зохион байгуулж байгаа хүмүүс бусад сонгогчдынхоо эрхэнд халдаж байна гэж би үзэж байгаа. Үүнд харамсаж байна. Бид улсын төсвөөс гаргаж төрийн тэргүүнээ хуулийн хугацаанд сонгож Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа иргэд маань хэнээс ч хамаарахгүйгээр бие дааж сонгуулиа өгөх ёстой юм. Энэ эрхэнд халдсан нь сонгуулийн ажилд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн ажил байгаа юм. Бид иргэдээ цагаан сонголт хийхгүй байх гэж итгэж байна" гэв.

ХӨСҮТ: 2-3 удаагийн вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно
ХӨСҮТ: 2-3 удаагийн вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.