Өнгөрсөн оны долдугаар сард "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр өөрийн найз О.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, 8 дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболор охиныг гурван өрөө байртай болгохоо зарласан.
Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр Б.Баттөр нь өөрийн төрсөн өдрөөрөө "Almighty" хэмээх сайн үйлсийн аян зохион байгуулж, хандиваар цугларсан мөнгөөр Б.Ариунболор охиныг байртай болгоход зориулна хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл уг ажил өнөөдөр ажил хэрэг болж, Б.Баттөр нь өнөөдөр Б.Ариунболор охинд "Сөүл гарден" цогцолбор хотхонд гурван өрөө байрны түлхүүр гардууллаа.
Сануулахад, Б.Ариунболор нь өнгөрсөн гуравдугаар сард ээжийгээ гэнэтийн ослоор амиа алдсан юм.