Сүүлийн 24 цагт 63,449 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 947,713 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 709,011 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 904,852 хүн хамрагдсан бол 378,228 хүн бүрэн тун тариулжээ.
Дархлаажуулалтад хамрагдалтаар 55-69 насныхан хамгийн идэвхтэй байгаа бол 25-29 насны иргэд хамгийн сул буюу 80 хувийн оролцоотой байна. Улаанбаар хотын иргэдийг хоёрдугаар тунд хамруулахын тулд дүүргээс нь холбогдох, мессеж илгээх зэргээр идэвхжүүлэлт явуулж байгаа юм. Түүнчлэн иргэд эхний тунд үзүүлсэн вакцины хариу урвалаас хамааран давтан тун хийлгэхээс айх асуудал гарч байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс давтан тун хийлгэхэд харьцангуй хариу урвал багатай байгаа гэдгийг хэллээ.