Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгууль: Гадаадад байгаа 7394 хүн саналаа өгнө

Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулж байна.

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ. Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ.

Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Коронавирусний нэн хүнд хэлбэрээр 32, 37 настай иргэд нас барлаа
Коронавирусний нэн хүнд хэлбэрээр 32, 37 настай иргэд нас барлаа
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.