Ювентус клубын ахлах дасгалжуулагч Андреа Пирлогийн оронд хуучин дасгалжуулагч Массимилиано Аллегри эргэн томилогдох гэж буй талаар дөнгөж сая Goal.com сайт мэдээллээ. Уг мэдээллийг Goal Italy албан ёсны хэлэлцээр нь хийгдсэн хэмээн баталжээ.
53 настай Итали мэргэжилтэн Туринд буцаж ирэх тохиролцоонд хүрсэн тэрбээр 2019 онд Ювентус клубын ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Челси клубын дасгалжуулагч Маурицио Сарри томилогдсон юм.
Goal.com-н мэдээлж буйгаар Ювентус клубын босс Андреа Агнелли болон Аллегри нарын уулзалт эерэг үр дүнд хүрсэн бололтой. Одоогийн дасгалжуулагч Андреа Пирлогийн хувьд тус клубыг удирдсан жилдээ аваргуудын лигийн эрхийг бараг л азаар гэж хэлж болохуйц байдлаар авч лигтээ 4 дүгээр байранд орсон. Аваргуудлын лигийн шөвгийн 16-гийн шатанд Портуд хожигдсон зэрэг тааруухан амжилтыг "бүтээгээд" байгаа билээ.
Баяр