Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Юри Тилеманс Ливерпүүл клубтэй нэр холбогдоод эхэлжээ

Огноо
Унших
0 минут 55 секунд

Лестер сити клубы хагас хамгаалагч Юри Тилемансийг Английн Ливерпүүл клуб энэ зуны солилцоо наймааны цонхоор авах талаар мэдээлэл бичигдэж эхэллээ.

“Улаанууд” дундын шугмын гол тоглогчдын нэг Жоржиньо Вейналдумтай хийсэн гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс чөлөөт агентын “Дүрээр” Вейналдум энэ зун Испанийн Барселона клубд нэгдэж магадгүй гэсэн шуум гараад байгаа. Тэгвэл Ливерпүүлийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп энэ зун Юри Тилемансийг “Үнэгнүүдээс” худалдан авч Вейналдумын орон зайг нөхөхөөр төлөвлөж буй бололтой.

Тилемансийн хувьд энэ улиралд Лестер сити клубэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө болсон лигийн цомын тэмцээний цорын ганц хожлын гоолыг оруулсан юм.

Баяр

МАХН-ыг татан буулгах нийт шүүгчдийн хуралдаан товлогджээ
МАХН-ыг татан буулгах нийт шүүгчдийн хуралдаан товлогджээ
 
АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.