Мальта коронавирусийн нийтийн дархлаа тогтсон Европын Холбооны анхны улс болсон тухай тус улсын шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Крис Ферне мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, Мальта улсын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бол 42 хувь нь хоёр тунг бүрэн хийлгэсэн байна. “Өнөөдөр бид нийтийн дархлаатай боллоо. Вакцин бол вирустэй тэмцэх зэвсэг юм” гэжээ.
Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүс долоодугаар сараас эхлэн гудамжинд амны хаалтгүй явж болно. Гэхдээ битүү орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам хэвээр үйлчлэх аж. Түүнчлэн ойрын өдрүүдэд вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлж, долоодугаар сараас эхлэн соёл, зугаа цэнгэлийн арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байна. Тус улсад даваа гаргаас спорт заал, усан бассейнуудын хязгаарлалтыг цуцалж, зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг шөнө дунд болгож уртасгажээ.