Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: Хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна. Манай улсад өнгөрсөн оны арвандүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар тунд хамруулж, ихэнх худалдаа үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээж, орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээсэн.

Халдварын улмаас хагас жил илүү хугацаанд нийслэл болон суурин газруудад хөл хорионд байсан иргэд бусад аймаг, орон нутаг, нийслэл рүү чөлөөтэй зорчих болсон хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж амны хаалт зүүх, зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, айл хэсэхгүй байхыг зөвлөж байна.

Түүнчлэн өдөр тутмын хэрэглээ болж буй амны хаалтыг хэрэглэсний дараа ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.

Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно
Анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.