Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч хоёр айлын гэрийг мөргөж ноцтой осол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд согтуу жолооч өдрийн цагаар нэг хашаанд байрлах хоёр айлын гэрийг мөргөсөн ноцтой осол гаргасан байна. Осол болох үед гэрт 2-14 насны 4 хүүхэд болон настай хүн байсан ч азаар гэмтэл аваагүй аж.

Осол гарах үед цагдаагийн байгууллага болон яаралтай түргэн тусламж дуудсан боловч 2 цагийн дараа ирсэнд гомдолтой байгаагаа хохирогч эмэгтэйн зүгээс мэдээлжээ. Эд хөрөнгөөрөө хохирч, эрсдэлтэй байдалд орсон иргэд шоконд орсон байдалтай байгаа юм. Осол гаргасан этгээд зугтахыг завдсан ч хоёр иргэний тусламжтайгаар баригдсан байна. Цагдаагийн байгууллагын зүгээс согтуу этгээдийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Нийслэлчүүдийн 60.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ
Нийслэлчүүдийн 60.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд