Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 52470 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 491 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 48 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4091 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2091
- Хүндэвтэр-1357
- Хүнд-529
- Маш хүнд-115 хүн байна.
Мөн энэ хугацаанд 489 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 46538 болсон байна. Түүнчлэн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 248 болсон байна.
Нас барсан хүний 4 хүн нь 76 настай эмэгтэй, 64 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 88 настай эрэгтэй байна" гэлээ.