Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Энэ сарын 22-ноос буюу өчигдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сарын 15-нд хүртэл сунгасан юм. Тэгвэл тус хоёр аймаг руу Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана. Үүнд,

  1. Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах утасны дугаарыг заавал бичих
  2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
  3. Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/

Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгох аж.

Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.