Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2020” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо.
Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар, ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, хэлтсийн дарга П.Энхтайван нар гардуулав.
Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, дараахь 14 аж ахуйн нэгж байгууллагыг “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар тодруулсан.
БАРИЛГЫН САЛБАР
-Мөнхийн баян гал” ХХК
-“Хайбрид Хаус” ХХК
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР
-Өмнөд бүсийн ЦТСүлжээ ТӨХК
-Дархан Сэлэнгийн Цахилгааны түгээх сүлжээ ХК салбар
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР
-УБТЗам Чойр өртөө
-Прайд транс ХХК
УУЛ УУРХАЙН САЛБАР
-Мера ХХК
-Пауэр бласт ХХК
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР
-“Дархан минж” ХХК
-“Өгөөж чихэр боов” ХХК
ТӨРИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
-Увс Политехникийн коллеж
-Дорнод Политехникийн коллеж
-Дорнод аймгийн Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газар тус тус шилдгээр шалгарлаа.
Болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэд үйл ажиллагаа, сайн туршлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх зорилготой билээ.
Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын шагналыг гардууллаа. Харин УОК-ын шийдвэрээр хөл хорионы дэглэм суларсан үед орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын шагналыг гардуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.