Улсын онцгой комиссын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам батлагдсан.
1.Архангай,
2.Баянхонгор,
3.Булган,
4.Говь-Алтай,
5.Дархан-Уул Шарын гол,
6.Дорнод,
7.Дундговь,
8,Орхон,
9,Завхан,
10.Төв Аймаг,
11.Увс,
12.Хэнтий,
13.Хөвсгөл,
14.Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хүрээнд эхлүүлэхээр боллоо.
Тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлэх болсныг мэдэгдэж байна гэж АТҮТ-өөс мэдээлэв.