Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалгүйгээр АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэрийг цуцалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрүүл мэндийн даатгалгүйгээр цагаачдыг улс орондоо нэвтрүүлэхийг түр зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт цуцалжээ.

Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.

“Цагаачдыг нэвтрүүлэх тухай тунхаглалын хүрээнд нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь АНУ-ын ашиг сонирхолд нөлөөлөхгүй. Манай улсад санхүүгийн бололцоо байхгүй ч хууль ёсных нь дагуу цагаачлахыг зорьж буй иргэдийн нэвтрэх боломжийг хориглохгүйгээр бид зорилгодоо хүрэх боломжтой” хэмээн баримт бичигт дурджээ.

Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдаагүй цагаачдын АНУ-д нэвтрэх боломжийг нь хязгаарласан захирамжид Дональд Трамп 2019 оны 10 дугаар сарын 4-нд гарын үсэг зуржээ. Тухайн үед хүсэлт гаргагчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор даатгал хүчинтэй гэдгийг аль эсвэл даатгалаа төлөх чадвартай гэдгээ батлан харуулах ёстой байсан аж. 

Б.Энхбаяр: Хуулийн дээр гарсан Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон
Б.Энхбаяр: Хуулийн дээр гарсан Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.