УИХ “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ. Энэ жил Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиож байна. Эл өдөр бүх нийтээр амарна. "Их дүйчэн" өдөр гэж юу вэ? Зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр нь “эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижарсан энэ 3 давхцсан өдөр. Маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна. Тухайлбал багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл жэваа дүнчүүр болно. Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номолсон ажээ. Түүнээс гадна сар бүрийн шиний 8,14,15,22-ний өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай гэдэг. Монгол улсын хувьд бурханы шашин дахин дэлгэрсэн 1990 оноос тэмдэглэх болсон ч бүх нийтээр амарч байгаагүй. Харин өнгөрөгч 2020 оноос эхлэн бүх нийтээр тэмдэглэж эхэлсэн.
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.