Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Шилдэг татвар төлөгч 10 иргэн, 20 аж ахуйн нэгж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

  Татварын Ерөнхий газраас өнөөдөр /2021.05.10/ цар тахлын үед Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ нэр төртэй биелүүлж, улс орон нутгийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулснаа зарлажээ. Монголын Татварын алба татвар бүрдүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд нийт 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн байна.

  Татвар төлөгч ААН, байгууллагуудаа хамгийн хамгийн номинациар нийт 30 ААН шалгаруулсан байна. Тухайлбал, цар тахлын үед ажлын байраа хамгийн сайн хадгалсан 10 ААН, байгууллагад "Таван-Толгой түлш" ХХК, "Мобиком" ХХК, "Юнител" ХХК, "Номинхолдинг" ХХК тэргүүтэй 10 компани шалгарчээ. Мөн 2020 оны шилдэг татвар төлөгч 10 иргэнийг шалгаруулсан байна. Эдгээр иргэд нь 15.1 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ. Татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татвар төлөгч ААН, байгууллагуудыг том, дунд, жижиг, бичил гэсэн сегмэнтэд хуваан, тохирсон татварын үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болохыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцоллоо. Үүнд:

Том сегмент:

  • “Skynetworks” ХХК
  • “Монгол шуудан” ХХК
  • “Niseech” ХХК
  • “Admon print” ХХК
  • МТЧ ХХК

Дунд сегмент:

  • Барилга архитектур корпораци ХХК
  • “Интерактив Би Ай” ХХК
  • “Термотек” ХХК
  • “Есөн од фууд” интернэйшнл
  • Монголын уламжлалт ЭСТ манба дацан

Жижиг сегмент:

  • Энержи-инпайр
  • Ди би ай эс
  • Ариусгал трейд ХХК
  • Сод хан трейвл компани
  • “Гермес центр” компани

Бичил сегмент:

  • Лимон фарм
  • Аргамжинцэцэг
  • ЭЗХ трейд
  • Баянсуудал шүтээн
  • Дадалбуудай
Фото сурвалжилга: Банкны картаа хураалгасан иргэд 300 мянган төгрөгөө авахаар оочерлож байна
Фото сурвалжилга: Банкны картаа хураалгасан иргэд 300 мянган төгрөгөө авахаар оочерлож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.