Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мод тарих өдрийн хүрээнд 25 мянган өрх мод тарина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 100 хороонд 25000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

  Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачилгаар  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлсэн. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийх ажлаас онцлон дурдвал ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20 хувиар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөсөн байна.

Т.Баярхүү: Нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна
Т.Баярхүү: Нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд