Архаг суурь өвчтэй иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, вакцин хийлгэх боломжтой эсэхийг тодорхойлохоор болсныг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Ингэхдээ дүүрэг тус бүрээр аль эмнэлэгт очихыг хуваарилсан байна.
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт- Сүхбаатар, Хан-Уул, Багануур
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт- Чингэлтэй, Баянзүрх, Налайх
- Улсын Гуравдугаар төв эмнэлэгт- Баянгол, Сонгинохайрхан, Багахангай
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
"Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдчихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлэн нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна. Нийслэлд дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн. Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэв.