Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Номундарь: 2019 онд НҮБ-ын индэр дээрээс тавьж байсан илтгэл дээрх нөхцөл байдал одоо ч хэвээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 12 секунд

2019 онд НҮБ-ын индэр дээр илтгэл тавьж байсан У.Номундарь охины илтгэлийг Олон улсад жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг дэлхийн өдрөөр (04.22)  Дэлхийн зөн ОУ-ын байгууллага албан ёсны сайт дээрээ байршуулжээ. Энэхүү илтгэл нь уур амьсгалын өөрчлөлтийг томчууд үл тоомсорлож байгаа нь Монгол орны хүүхдүүдийн ирээдүйг хэрхэн эрсдэлд оруулж байгаа талаар аж. Англи хэл дээрх энэхүү илтгэлийн орчуулгыг бүрэн эрхээр нь хүргэж байна. 

"Бид амьдрахын тулд ус уух, хоол идэх, агаараар амьсгалах хэрэгтэй. Гэсэн хэдий ч цаг уурын өөрчлөлтөөс болж энэ бүхэн эрсдэлд ороод байгаа бөгөөд ялангуяа хүүхдүүд үүний хохирогч болж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал маш удаан хугацаанд яригдаж ирсэн тул миний таван настай үеэл Индра хүртэл энэ талаар мэддэг. Бидэнд арга хэмжээ авах шаардлага байгааг тэр ч мөн адил танд хэлж чадна. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголд хэдийнээ бодит зүйл болжээ. Ган, зуд, үер, хэт хүйтэн, халуун температур, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд жилийн турш давтагдсаар байна.

2019 онд НҮБ-ын индэр дээрээс үг хэлж, дэлхийн удирдагчидтай цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх ач холбогдлын талаар ярилцаж, бусад хүүхдүүдийн үгийг сонсох нь надад нэр төрийн хэрэг байв. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа нэг их өөрчлөлт ороогүй нь бухимдал төрүүлж байна. Монгол орны агаарын бохирдлоос болж би эмнэлэгт хүртэл очих шаардлагатай болж байсан юм. Гэтэл өнөөдөр цэвэр усны асуудал түүнээс илүү хурц сэдэв болоод байна. 

Биднийг эрүүл байлгаж байгаа бүх зүйлд усны хүртээмж нөлөөлдөг. Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, хөдөө орон нутгийн иргэд тариалан эрхэлж чадах эсэх, бүгд уснаас хамааралтай байдаг. Дээрээс нь бидэнд уух болон угаах ус хэрэгтэй болохыг мэдэж байна уу! Монгол улс бол дэлхийн цэнгэг усны нөөц хязгаарлагдмал 60 орны нэг юм. Манай нийт усан хангамжийн 82 орчим хувийг гүний уснаас авдаг. Говь болон өмнөд нутгуудад газар доорх ус нь хатуулаг ихтэй бөгөөд эрдэс бодисын агууламж өндөртэй байдаг. 16 аймгийн 80 гаруй сумын усны чанарт ноцтой асуудал тулгараад байна. Тэдний ус нь кальци, магни, хлор, сульфат агуулдаг тул уухад аюулгүй хэмжээг давдаг.
Жил бүр манай улсад бохирдсон хүнс, уснаас үүдэлтэй өвчний дэгдэлт гарч, хүүхдүүд, тэр дундаа миний насны хүүхдүүд амь үрэгдсээр байна. 2007 онд гэдэсний халдварт өвчний 12000 тохиолдол (бохирдсон хүнс, уснаас үүдэлтэй) бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 29% -ийг эзэлж байв. 2008 онд энэ нь бараг 40% хүртэл өссөн! Асуудал байгаа нь тодорхой байна. Харамсалтай нь бидэнд сүүлийн үеийн мэдээлэл алга. Цэвэр ус, цаг уурын өөрчлөлт, ядуурал зэрэг нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийн тулд бид дахин дахин судалгаа хийх шаардлагатай байна.

Нийслэл Улаанбаатар хотод амьдардаг миний үе тэнгийнхний ихэнх нь манай улсад болон дэлхий дахинд болж буй тодорхой асуудлуудыг мэддэггүй. Ирээдүйд илүү их зүйлийг бэлтгэж, туслахын тулд бид энэ сэдвээр илүү боловсролтой байх ёстой бөгөөд арга хэмжээ авах боломжийг олж харж, бий болгох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний эрүүл мэндэд ирээдүйд төдийгүй одоо ч нөлөөлж байна. Энэ нь бидний эцэг эх, бусад томчуудын эрүүл мэндэд ч нөлөөлдөг, гэхдээ хүүхдүүдийн хувьд энэ нь илүү хурц байдлаар нөлөөлдөг. Гэтэл үүний шалтгаан нь хүүхдүүд бидний буруутай үйлдлээс болоогүй шүү дээ. 

2007 онд IPCC-ийн дөрөв дэх илтгэлд (Уур амьсгалын өөрчлөлтийн тухай засгийн газар хоорондын зөвлөл) уур амьсгалын өөрчлөлтийн бараг 90% нь хүний ​​үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэлтэй гэж дүгнэсэн боловч 14 жилийн дараа юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ дэлхий зөвхөн таны дэлхий бус бид бүгдийн дэлхий юм шүү.

У.Номундарь"

Эх сурвалж: https://www.wvi.org/

Орчуулсан: Б.Амарбаясгалан

ZEUS ESPORTS баг тэмцээний шагнал болох 230 ам.долларыг Ананд хүүд хандивлалаа
ZEUS ESPORTS баг тэмцээний шагнал болох 230 ам.долларыг Ананд хүүд хандивлалаа
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.