АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаанд өрсөлдсөн Ц.Оюунгэрэл өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа намын сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнийг луйвар хийсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр:
"Хоёр дахь цахим сунгаанд урьд өмнө таамаглашгүй хоёр том алдаа гарсан. Тиймээс сонгуулийн нийт дүн нь намын нийт гишүүдийн болон өрсөлдөж байгаа бидний хувьд цочирдмоор шийдвэр гарсан. С.Эрдэнэ гэдэг хувь хүний сонгуульд өрсөлдөх эрх, эрх чөлөөг хүндэлж байна. Гэхдээ тэр хүнд тийм их санал авах бололцоогүй үед маш их санал авсан. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй, луйвар болсон гэж харж байна" гэжээ.